Сошиал медиа маркетингийг тайлбарлахын тулд эхлээд үгээ 3 задлаад маркетингаасаа эхэлье. Яагаад гэвэл маркетинг бол гол зорилго байх учиртай.
1. Маркетинг
Сошиал медиа бидний амьдралд нэвтэрснээр аж ахуй нэгж болгон ХУВИЙН телевиз, радио, сонин, сэтгүүл ажиллуулж байгаа мэт эрх мэдлийг олгосон байдаг. Зөвхөн айл өрхийн хэмжээнд л авч үзэхэд 180 сувгийн 5-7 нь л үздэг. Үүний жишгээр бол сошиал орчинд пейж хуудаснууд сая саяараа байгаа. Монголд л гэхэд 100 мянга орчим байгаагаас таны пейж яг ямар контент үйлдвэрлэж байгаа мөн яг нэг сэдэвтэйгээр гаргаж байна уу гэдэг нь чухал. Жишээ нь: Та гутал худалдаалдаг бизнес эрхэлдэг байлаа гэхэд таны пейж хуудсыг гутал арчилгаа, гутлын шинэ загвар, гутлын хямдрал гэх зэрэг мэдээлэл авах гэж дагасан, дагах ч болно. Түүнээс биш соёл урлаг, улс төрийн контент харах гэж биш шүү дээ.
Мөн маркетингийг харилцаа гэж авч үздэг. Та хэрэглэгчидтэйгээ сошиал орчинд харилцаанд орох гол зорилгууд нь:
-Манайх энэхүү салбарт үйл ажиллагаагаа явуулдаг гэх мессэжийг хүргэх
-Манайх энэ салбартаа мэргэжилтэн(эксперт) юм
гэсэн мессэжүүдийг л хүргэх үүрэгтэй. Ингэж ойлгуулж чадвал тухайн хэрэглэгчид хэзээ нэгэн цагт тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэгцээ гарлаа гэхэд танд л хандах болно.
Сошиал медиа маркетинг хийж байгаа л бол зорилго нь вэбсайтруугаа оруулах явдал байдаг. Яагаад гэвэл ямар ч сошиал контентоор тухайн байгууллага байтугай тухайн бүтээгдэхүүнээ ч гүйцэд таниулах боломж байдаггүй. Тэрхүү боломжийг зөвхөн вебсайт л олгодог.
2. Медиа
Медиа гэж бидний үйлдвэрлэдэг контентуудыг л хэлээд байгаа юм үүнд: видео, постер, инфографик, подкаст, блог бүгд орно. Контент үйлдвэрлэхэд 2 алтан дүрмийг баримталдаг 1. Тухайн хүнд хэрэгтэй мэдээлэл үү? 2. Тухайн хүнд хамааралтай мэдээлэл үү?
3. Сошиал
Сошиал бол үндсэндээ бидний мэдэх хуучны ам дамжсан маркетингийн хэлбэрийг л тэсэлсэн хувилбар юм.