Мэс заслын эмч нар Сошиал медиаг ашиглан бие биенээсээ хэрэгтэй мэдлэг болон чадварыг олж эзэмшиж байна.
Мэс заслын эмчийн хувьд бусдын туршлагаас суралцах нь мэргэжлийн хүний хувьд өөрөө өөртөө хийж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг билээ. Ийм учраас дэлхийн өнцөг булан бүрт байрлах их дээд сургуулийн мэс заслын тэнхимүүд хамтран Өвчлөлт болон Нас баралт (Ө ба Н) бага хурлыг зохион байгуулдаг бөгөөд тус хурлаар мэс заслын эмч нар тодорхой нэгэн өвчлөл, тохиолдлыг хамтран хянаж, практикийг сайжруулах санаа бодлоо бие биетэйгээ хуваалцдаг байна.
АНУ-ын мэс засалчдын холбооны (MOCEX) судалгааны үр дүнд харилцан бие биетэйгээ харьцах боломж багатай, бие даан мэс ажилбар хийдэг эмч нар нь багаар хамтран мэс ажилбар хийдэг мэс заслын эмч нараас илүү бага оноог шалгалт дээр авдаг нь тогтоогдсон байна.
Мэс засалч нарын газар зүйн тархалт өдөр ирэх тусам холдсоор байгаатай холбоотойгоор тэд хурал, цуглаан зэрэгт оролцох бололцоо муудаж, туршлага солилцох, шинэ технологи болон дадлагын мэдлэг дутагдаж байна. Томоохон их сургуулиудад мэс заслын шинэ арга барил болон дэвшилтэт технологийг заадаг байсан бол орчин үед эдгээр их сургуулиудад мэргэшсэн мэс засалчид нь дэлхий хэмжээнд тарснаас үүдэн тухайн бүс нутагтаа үнэлэгдэх цөөхөн хэдэн мэс засалчдын нэг болдог.
Орчин үед сошиал медиа мэс засалч нарын хувьд өөрийгөө хөгжүүлэх хүчтэй багаж болж ирсэн. Дэлхийн өнцөг бүрт байх олон зуун мэс засалч нар тодорхой нэгэн мэс заслын арга барил, туршлага, санал болон өвөрмөц санаа зэргийг маш хурдацтайгаар бие биетэйгээ хуваалцах бололцоо бүрдсэн. Жишээ нь гэхэд International Hernia Collaboration or the Robotic Surgery Collaboration(RSC) гэх фейсбүүк групп нь мэс заслын асуултууд болон техникийн туршлага зэргийг хуваалцдаг байна.
Эх сурвалж: Harvard business review