Юуны өмнө сошиал медиа маркетинг хийж эхэлж байсан үе бүгдэд нь байдаг ба бидний хувьд доорх алдаануудыг маш өндөр өртөгтэйгөөр суралцаж байсан. Иймд бидний гаргаж байсан доорх алдаануудыг бүү давтаарай.
1. Хүчилсэн контент
Хүчилсэн гэдэг нь сошиал медиа-р яригдаж байгаа сэдвийг өөрийн байгууллага дээрээ постлохыг хэлээд байгаа юм. Жишээ нь: байгалийн гамшиг, улс төр, соёл урлаг гэх мэт.
Иймэрхүү контентуудыг дагагч нар ихэвчлэн аль хэдийн үзсэн байдаг эсвэл зүгээр гүйлгээд өнгөрөөдөг. Таны гаргасан контентийг зүгээр л гүйлгээд өнгөрөөж байвал таны тэр пост болон дараа дараагийн органик хүргэлт-д маш муу нөлөөтэй.
2. Чанар муутай зураг
Чанар муутай зүгээр л google-ээс ямар ч хамаагүй зураг оруулах нь элбэг харагддаг. Энэ байдал нь цаашлаад танай брэндийг чанар муутай юм гэдэг мессэжийг хэрэглэгчдэд өгч байна гэсэн үг юм.
3. Бүхнийг мэдэгч
Танайх салбартаа мэргэжлийн байлаа гээд бүхнийг мэдэгч шиг аашлах хэрэггүй. Мэдээж танд ч бас мэдэхгүй үе байсан байгаа. Тэр үүднээс дагагсдадаа 10 жилийн ааш муутай багш нар шиг хэрхэвч хандаж болохгүй.
4. Алдаатай бичих
Алдаатай бичсэн нийтлэл нь уншигчдад хэзээ ч таатай байдаггүй. Хэрэв та над шиг алдаатай бичих гээд байдаг бол http://spellcheck.gov.mn/ -ээр дамжуулан бүх текстээ шалгаж байгаарай. Би одоо ч энэ нийтлэлийг бичиж дуусчхаад шалгах л болно. Манай байгууллагын хувьд дизайн, видео, нийтлэл гээд бүх л контентууд заавал алдаа шалгуураар дамжих дотоод журамтай байдаг.
5. Мэдрэмжгүй контент гаргах
Ялангуяа орчин үед хүмүүс их эмзэг болсон, мөн дээрээс нь таны контентийг бага насны хүүхэд хүртэл үзэх магадлалтай учир аль болох олон талаас бодолцсон, хүн гомдоохгүй, бухимдуулахгүй контент бэлдэхийг хүсье.
6. ################### :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :)
Хэт их # (Hashtag) болон :) Smiley -нь маш сайн контентийг ч доог тохуу болгох аюултай байдгаас гадна өгөх гээд байгаа мэссэжээсээ хэрэглэгчдийг сарниулж байдаг.
Instagram дээр бол 11ш # байхад болдог гэж үздэг
Facebook, Twitter дээр бол 1-2 ш байхад л хангалттай гэж үздэг байна
7. Хэт их ямар ч хамааралгүй контент
Дагагчид ямар нэгэн тодорхой зорилготой таны хуудсыг дагасан байгаа. Хэрэв та мебель зардаг бол мебелийн арчилгаа, мебелийн хямдрал г.м хамааралтай сэдвүүдийг хархын тулд л дагасан гэсэн үг. Түүнээс биш өнөөдөр машины хязгаарлалтын өвлийн цагийн хуваарьт шилжлээ гэх мэдээллийг авах гэж лав биш.
8. Stock зураг
Зургийн хувьд түгээмэл илэрцтэй зургийг битгий оруул гэсэн бичигдээгүй дүрэм байдаг.
Бас манайхан тамгалсан(watermark) зураг их хэрэглэдэг энэ нь мөн л ялгаагүй мэргэжлийн бус харагдуулдаг.
Түүний оронд монголын гэрэл зураг сонирхогчидийн групп руу орон ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР зураг ашигласан нь дээр байдаг.
Мөн манай сошиал медиа маркетинг видео хичээлүүдийг үзээрэй.