Сошиал медиа нь хүчтэй зэвсэг гэдгийг бизнес эрхлэгч хүн бүр ойлгож эхэлжээ тэгэхдээ тэрийгээ удирдан явуулах цаг хангалттай гаргаж чадахгүйгээс дадлагын оюутан, шинэ ажилтнаар удирдуулсан явдал цөөнгүй байдаг.
Мэдээж одооны хүүхдүүд энэ Пейспүүк ч билүү юу ч билээ тэрийг нь сайн мэдэж байгаа, тэгээд ч хямд ажиллах хүчин гээд аваад үзвэл байж болох санаа ч юм шиг. Ийм алхам хийхээсээ өмнө дараах нөхцөл байдлуудыг тунгаана буй зай.
Үйлчлүүлэгч болох магадлалтай хүн, ажил горилогч мөн хөрөнгө оруулагч нар вэбсайт үзсэний дараа сошиал медиа суваг(facebook, twitter г.м) үзэж байж шийдвэрээ гаргадаг цаг үе болсон.
Сайн сошиал медиа стратеги зах зээлийн байр суурь-д ихээхэн нөлөө үзүүлдэг. Харин муу сошиал медиа маркетинг танай байгууллагыг мэдлэггүй, чадваргүй гэж хархад хүргэдэг. Буруу удирдсан сошиал медиа хэрэглэгчдийн дургүйг хүргэдгээс гадна одооны хэрэглэгч нарын ч эргэлзээг төрүүлэх эрсдэлтэй байдаг.
Товчхондоо бол сошиал медиа бол танай байгууллагыг харах ЦОНХ байдаг. Тэдгээр шинэ ажилтнууд сошиал медиа стратегийн талаар мэднэ гэж юу л бол. За яахав мэдлээ гэж үзэхэд танай байгууллагын стратегийг бүр ч мэдэхгүй ингээд үзвэл энэхүү үүрэг нь яав ч шинэ ажилтанд тохирсон үүрэг биш юм.
Сайн сошиал медиа менежер нь iphone той сошиал медиа-ын гүнж байгаад хангалтгүй байдаг. Та зурагт үздэг байлаа гээд кино, реклам найруулж чаддаг гэсэн үг биш шүү дээ.